
×

Үүл гэж юу вэ?
Үүл нь янз бүрийн хэмжээ, хэлбэртэй байдаг. Жижиг, том зарим нь бүр хөвсгөр ч бий.
Үүлс нь хэд хэдэн өнгөтэй. Цагаан, саарал, хар бүр улаан ч байж
болно.
Энгийнээр тэнгэрт байгаа үүлний өнгөнөөс хамаарч бороо орох
эсэхийг мэдэж болно.
Хэрэв тэнгэрт үүл байхгүй бол бороо, мөндөр, нойтон цас ба цасны аль нь ч орохгүй!

Үүлс хэрхэн үүсдэг вэ?
Чийгтэй агаар дээшээ өгсөж, хөрөн, чийгээр ханах үед үүлс үүснэ.
Чийглэг агаар дах усны уур конденсацилагдсаны дүнд жижиг усан дуслууд үүсч, улмаар үүл үүсэх нөхцөл
бүрдэнэ.
Чийглэг агаар дээш хэрхэн өгсөж буйгаас хамаарч өөр өөр үүл үүснэ.