Анемометр



Анемометр нь салхины хурд болон чиглэлийг хэмждэг багаж юм. Салхины хурд нь км/цаг болон зангилаа/ цаг нэгжээр илэрхийлэгдэнэ.




Барометр



Барометрээр агаарын даралтыг хэмждэг. Агаарын даралтыг гектопаскал нэгжээр илэрхийлдэг. Их даралтын оронтой үед цаг агаар голдуу тогтуун /цэлмэг/ байна . Бага даралтын оронтой үед цаг агаар ихэвчлэн үүлэрхэг, бороотой байдаг.




Сэлометр



Үүлний давхаргын суурийн өндрийг хэмждэг. Нисэх буудлууд дээр маш хэрэгтэй.




Гигрометр



Агаар дахь усны уурын тоо хэмжээг (чийгшил) хэмждэг. Хэт халуун температуртай үед агаарын чийгшил их байх нь таагүй бүгчим байдлыг бий болгодог




Хурын хувин



Хур тунадасны хэмжээг миллиметрээр хэмждэг.




Психрометрийн бүхээг



Агаарын хамгийн их ба хамгийн бага, нойтон ба хуурай термометрийг байрлуулсан модон цонхтой тэгш өнцөгт хайрцаг юм. Баруун гар талд температурыг хэмжих хоёр биметалл термограф байдаг. Зүүн талд чийгшлийг хэмжихэд ашигладаг гигрограф байдаг.




Гелиограф



Нарны гийгүүлэлтийн үргэлжлэх хугацааг цагаар хэмждэг