Та энэ цаг агаарын зургийг уншиж чадах уу?





Изобар


Изобар бол цаг агаарын зураг дээрх даралтын ижил утгуудыг холбосон шугамууд юм.


Изобар шугамууд хоорондоо ойртох үед салхи хүчтэй болдог.


Шугамууд нь хоорондоо хол байрлах үед зөөлөн салхитай/салхи багатай/ байна.


Салхи изобарын дагуу параллель салхилна.


Изобар шугам татсан зураг ашиглах нь эсрэг циклон болон циклоны аль нь болохыг цаг агаарын төрөлтэй нь уялдуулж тодорхойлоход хэрэгтэй байдаг.


Б = Бага даралтын орон/ хотос Бага даралтын орон нь ихэвчлэн тогтворгүй цаг агаартай холбоотой. Хүчтэй салхи, бороо уг даралтын оронд ажиглагдах бөгөөд өвлийн улиралд цас дагуулдаг. Салхи дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст бага даралтын системд цагийн зүүний эсрэг салхилдаг

И = Их даралтын орон/эсрэг циклон Энэ нь ихэвчлэн тогтвортой цаг агаартай холбоотой. Их даралтын оронтой үед тэнгэр үүлгүй байдаг. Өвлийн улиралд эсрэг циклонлог цаг агаартай үед тэнгэр цэлмэг, зөөлөн салхитай мөн хяруу, манантай байна . Их даралтын орны системд салхи цагийн зүүний дагуу салхилдаг

 

Фронт гэж юу вэ?

Дулаан фронт гэж дулаан агаарын массын зах, ирмэгийг хэлнэ. Цаг агаарын зураг дээр хагас дугуй улаан зураасаар тэмдэглэнэ. Дулаан фронтын өмнө голдуу өргөн борооны бүс байрлана. Дулаан фронтын ард температур дулаарч, бороо аажим аажмаар багасдаг.

Хүйтэн фронт гнь хүйтэн агаарын массын зах юм. Энэ нь дулаан фронтоос 2 дахин хурдан шилждэг. Хүйтэн фронтыг цаг агаарын зураг дээр гадагш харсан гурвалжин хөх зураасаар тэмдэглэдэг байна. Хүйтэн фронт дээр борооны өргөн бүс байдаг. Хүйтэн фронтын ард үүл багасах боловч температур илүү сэрүүхэн байдаг

Нийлмэл фронт нь дулаан фронттой төстэй цаг агаарын нөхцөлтэй байна. Цаг агаарын зураг дээр ягаан өнгөөр гадагш харсан гурвалжин болон хагас бөөрөнхий дүрсийг хамтад нь хэрэглэнэ. Ихэвчлэн хүйтэн фронт нь дулаан фронтыг гүйцэх үед окклюз үүсдэг.