Салхины төрлүүд
- Худалдааны замын салхи (Trade winds) - Худалдааны замын салхи нь экваторын бүс рүү чиглэн урсдаг тогтонги хурдтай салхи юм. 18-р зуунд худалдааны усан онгоц Атлантын далайг гатлахдаа уг салхийг хөтөч болгон ашигладаг байв.
- Олгойдох урсгал (Jet Stream) - Газрын гадаргаас дээш 10 км орчимд ажиглагддаг маш хүчтэй агаарын урсгалыг олгойдох урсгал гэнэ. Энэ урсгал нь 4000 км хүртэл урт байж болох ч өргөн нь 500 км-ээс ихгүй байна. Олгойдох урсгалыг дэлхийн 2-р дайн хүртэл олж мэдээгүй байсан юм. Учир нь дайны онгоцууд олгойдох урсгалын эсрэг нисэх үед тэдний газрын хурд удааширч (салхины хүчийг хасаж тооцсон хурд) байсныг олж мэджээ.
- Далайн эргийн салхи (Sea breezes) - Нартай халуун өдөр далайн усны температур бараг өөрчлөгдөхгүй ч эх газар хурдан халдаг. Газрын гадарга дээрх халсан агаар дээш өгсөж, харин далайн сэрүүвтэр агаар хуурай газарт шилжиж ирдэг. Агаарын энэ шилжилтээр зөөлөн салхи үүсэхийг далай, тэнгисийн эргийн салхи хэмээн нэрлэдэг. Шөнөдөө уг үзэгдэл нь эсрэгээрээ болж эх газрын зөөлөн салхи үүсдэг