Усны эргэлт



Усны эргэлт гэдэг нь ус газрын гадарга болон хөрснөөс агаар мандал руу, дараа нь буцаж газар луу эргэлдэх аяллыг хэлж байгаа юм.

Усны эргэлт нь үндсэн 4 үе шаттай.


Бороо ба үүл

Бороо нь өөр өөр төрлийн үүлнээс ордог. Аадар бороо нь конвекцийн ба борооны бөөн үүлнээс орно. Энэ нь ихэвчлэн богино хугацаанд ордог зурвас бороо бөгөөд аадраас аадрын хооронд нар гарна. Үргэлжилсэн, зүс бороо нь давхраат хэлбэрийн үүлнээс орно.


Борооны дусал

Борооны дусал нь дотроо ердийн усан дусал, жижиг усан дусал, том усан дусал гэж байдаг.

Борооны дуслуудын диаметр нь ихэвчлэн 0,5 мм-ээс том байна. Шиврээ борооны дусал нь 0,5 мм-ээс бага байна.

Бороог хэрхэн хэмждэг вэ?



Бороо хэмжигч (хурын хувин) багажаар бороог хэмждэг.

Борооны хэмжигч нь юүлүүр, шилэн сав, зэс лаазнаас бүрдэнэ.

Шилэн сав нь зэс лаазны дотор байрлах бөгөөд зэс лаазыг газарт шигтгэх байдлаар суулгана.

Улмаар бороо юүлүүрээр орж шилэн саванд хуримтлагддаг.

Уг хэмжигч нь хэмжигч цилиндртэй бөгөөд цилиндр нь шилэн саванд цугларсан усны хэмжээг миллиметрээр хэмждэг
 


Үер гэж юу вэ?



Газар дээр ус халих үзэгдлийг үер гэнэ. Аадар бороо богино хугацаанд орох үед гол эргээсээ халина.

Хальсан ус зам, байшин, дэлгүүр зэрэг объектуудыг үерт автахад хүргэнэ. Гэнэтийн үер нь ширүүн бороо маш богино хугацаанд орох үед ажиглагдана.




Солонго гэж юу вэ?



Агаарт буй усан дуслууд руу нар тусахад солонго үүснэ. Энэ усны дуслууд нь нарны гэрлийг хугалж солонгын 7 өнгийг үүсгэнэ. Энэхүү өнгүүд нь: улаан, улбар шар, шар, ногоон, хөх, нил ягаан.


Цас, хур тунадас ба мөндөр



Цас- үүлэн дэх усан дуслууд хэт хөрснөөр цасны талст бий болно. Цасан талстууд үүлнээс цасан ширхэг болон бууна. Газрын гадарга орчмын агаарын температур нь 0С-аас доош байвал цас, 0С-аас дээш байвал бороо болж орно.

Хур тунадас- цас, бороо холилдож орох үзэгдлийг хур тунадас гэнэ. Гэвч хур тунадас нь цасан ширхэг шиг хөнгөн бас хөвсгөр биш юм.

Мөндөр- мөндөр бол хөлдсөн бороо юм. Голдуу вандуйн хэмжээтэй байдаг ч заримдаа томорсоор гольфын бөмбөг шиг том болдог.